Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзориг тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтаар 2022 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Манай улсад бодибилдингийн спорт 1990-ээд оны эхэн үеэс хөгжиж, 1993 оноос олон улсын томоохон тэмцээнүүдэд манай баг тамирчид оролцож байсан. Монголын тамирчдын оролцсон хамгийн анхны тэмцээн БНСУ-ын Пусан хотод болж байсан гэдэг. “Chulsoon classic-2022” бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаад баяртай байна. Уг тэмцээн нь олон улсын шилдэг тамирчид болоод жуулчдыг татан, тэдэнд хотоо сурталчлах зэргээр аялал жуулчлалын салбарт томоохон давуу тал бий болгоно гэж харж байгаа. Тиймээс нийслэлийн зүгээс тэмцээний зохион байгуулалтад шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв.
БНСУ-ын бодибилдингийн тамирчин Хан Чолсун “Би Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байгаа. Ирэх бүрд л сэтгэл хөдөлгөм сайхан орон шиг санагддаг. Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Азийн олон оронд зохион байгуулж байсан. Монгол Улс бол “Ковид-19” цар тахлаас маш хурдан ангижирч чадсан орнуудын нэг тул энэ удаагийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар сонгосон” хэмээлээ.
Есдүгээр сард зохион байгуулах “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнд урьдчилсан байдлаар БНСУ-ын 200 тамирчин оролцохоор болжээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
