Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо.
Үүнд:
- Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих 24 цагаар үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилох;
- Байгууллагуудад томилогдсон хариуцлагатай эргүүл нь Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төв болон нийслэлийн холбогдох удирдлагатай 2 цаг тутам холбогдож, мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх;
- Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүч хэрэгслийг тодотгон томилгоожуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангах;
- Баяр наадмын өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч, аялж зугаалахад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэх;
- Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн дарга нар зарлан мэдээллийн дохиог шуурхай хүргэх, холбогдох утсыг нээлттэй байлгах, хотоос гарсан тохиолдолд орлох албан тушаалтныг томилж, байгууллагын бэлэн байдлыг хангах, салбарын хэмжээнд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
- Болзошгүй гамшгийн үед Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах;
- Гамшгаас хамгаалах албаны үндсэн чиг үүргийн дагуу 2022 оны долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг ханган, шуурхай үүрэг гүйцэтгэх аваарын бүлгийг томилон, тусгайлан үүрэг чиглэлээр хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
