Архангай аймгийн Хайрхан сумын малчин Отгоны Доржид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2022 оны 07-р сарын 07 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurellll

Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулахдаа мал маллагааны дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэн ашиг шимийг нь дээшлүүлж, улс аймгийн аварга малчнаар шалгарсан амжилт, олон айл өрхийг малжуулахад 3,000 гаруй толгой мал өгч дэмжлэг үзүүлж, залуу малчдыг малч ухаанд дагуулан сургаж байгаа хичээл зүтгэл, хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуйн салбарт оруулж буй бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Отгоны Доржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх