Өнөөдөр хөх хулгана өдөр

2022 оны 07-р сарын 10 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana
-Аргын тооллын 7 дугаар сарын 10. Ням (Адьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 11, хөх хулгана, гар од-16 од, суудал ус, мэнгэ 1 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:50.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх