Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэрэг үүргээ нэр төртэй биелүүлж, улс орны бүтээн байгуулалт, энхийг сахиулах ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Дотоодын цэргийн штабыг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сүхбаатарын одонг Дотоодын цэргийн штабын туганд зүүж өглөө.
Шагнал гардуулсныхаа дараа тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал обьектыг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байгаа дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэв.
Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа нь дотоодын цэргийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн тод илэрхийлэл юм гэлээ.
Цаашид ололт, амжилтаа бататган, төрийн хуулийг чанд мөрдөж, үндэсний аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж нөөцөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Монгол Улсад дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.



2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
