Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр

2022 оны 07-р сарын 11 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uher
-Аргын тооллын 7 дугаар сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2022)
Билгийн тооллын шинийн 12, хөхөгчин үхэр, хонгорцог-17 од, суудал уул, мэнгэ 9 улаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:04-20:50.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, могой, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, шарил шатаах, мал адгуус худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх