Өнөөдөр улаагчин туулай өдөр

2022 оны 07-р сарын 13 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuulai jil
-Аргын тооллын 7 дугаар сарын 13. Лхагва (Буд) гараг (2022)
Билгийн тооллын шинийн 15, улаагчин туулай, суулга-19 од, суудал хий, мэнгэ 7 улаан, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:48.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч тахиа, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх