Багануурт үер буужээ

2022 оны 07-р сарын 12 өдөр, 21 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
292378485_2087951798068701_2194047843957767927_n

Өнөөдөр /2022.07.12/ 14:30 цагийн орчимд 15 минут үргэлжилэн орсон усархаг борооны улмаас Багануур дүүргийн 4-р хороонд байрлах үерийн далан хальж, 6 айлын гэр, хоёр байгууллагын подвал үерт автсан байна.

Дуудлагаар Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газар, холбогдох газрын алба хаагчид айлуудын цахилгааныг салган аюулгүй болгож, усыг шавхан соруулан даланг сэргээн засварлаж, нэг айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх