Гар утас дээрэмдэж зугтсан этгээдийг олж илрүүлжээ

2022 оны 07-р сарын 26 өдөр, 12 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police
Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хоолны газрын гадаа гар утас булаасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад 41 настай эрэгтэй “О”-ийн гар утсыг 27 настай эрэгтэй “Д”-нь бусадтай бүлэглэн дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх