Үерийн усанд боогдсон 7 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

2022 оны 07-р сарын 26 өдөр, 17 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
296105362_2098305200366694_3997903832045959037_n

Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо 61 гарам орчимд түр зуурын аадар бороо орсны улмаас 20 гаруй айлын хашаанд ус орсон, 3 айлын гэр, 10 хашаа, 1 саравч, явган хүний гүүр нурсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, үерийн усанд боогдсон 4 том хүн, 3 хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт байрлуулж ажиллалаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн нөхцөл байдалд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх