Дэлхий дахинд вируст гепатитын халдварын тархалт өндөр байдаг бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байна. Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья” уриан дор ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хурлаар вируст гепатитаас сэргийлэх арга хэмжээ, эрт илрүүлэг, Вируст гепатиттай тэмцэх эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2030 он, Вируст гепатитын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
.jpg)
Манай улсын хүн амын дунд гепатитын В, С вирусийн халдварын тархалт өндөр, вирусийн халдварын шалтгаант элэгний хавдрын нас баралт буурахгүй байгаа бөгөөд 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусийн архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусийн архаг халдвартай амьдарч байгааг тооцоолсон.Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн үр дүнд гепатитын В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны 1,180,220 иргэнээс 7.8 хувь нь гепатитын В вирусийн халдвартай, 9.3 хувь нь гепатитын С вирусийн халдвартай илэрсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд 2015 онд практикт шинээр нэвтэрсэн С вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, В, С вирусийн архаг халдвартай иргэдийг санхүүгийн хүндрэлгүй оношлуулах, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор вирус илрүүлэх, тоолох шинжилгээ, вирусийн эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулснаар 29,729 иргэнийг гепатитын С вирусийн эсрэг, 22,466 иргэнийг гепатитын В вирусийн эсрэг эмчилгээд хамрууллаа.
Цаашид вируст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, ялангуяа архаг халдварыг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, халдвартай илэрсэн бол мэргэжлийн эмчийн хяналтад орох, вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх, биеийн байдлаа тогтмол хянуулах, В вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдах, эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх чиглэлээр иргэдэд үнэн бодит, зөв мэдээллийг хүргэж, тэдний санаачилга, идэвхийг өрнүүлэх замаар амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэхэд хамтран ажиллах нь нэн чухал байна. Түүнчлэн гепатитын вирусийн халдварын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулан, иргэн бүрт өндөр чанартай, хүртээмжтэй хүргэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, оношилгоо эмчилгээнд шинэ дэвшилтэт арга, технологи, инновацийг нэвтрүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах чиглэлээр эрүүл мэндийн салбар нь иргэд, иргэний нийгмийн байгууллага, бусад салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллана.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
