Сураггүй алга болсон, төөрсөн дуудлагаар 25 иргэний амь насыг авран хамгаалав

2022 оны 08-р сарын 17 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
12_2-6quk7rhyywfm2ai37xn64vuqrbjtqo4nuku4b2mlmio-765q8v4uwf7v4u7a2va8oammx9v3djyjk65576t0ls0

Он гарсаар өнөөдрийн байдлаар Онцгой байдлын байгууллагад сураггүй алга болсон, төөрсөн 53 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 25 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг хангалаа.

Иймд аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялах, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх