Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар боллоо.
“Илгээлтийн багш” нийгэмд үйлчилдэг ТББ нь дэлхийн 61 улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий “Teach for All” олон улсын байгууллагын нэг хэсэг болж энэ жилээс Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Тус хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй залуус өргөдөл ирүүлснээс 16 оролцогч шалгарч, эрчимжүүлсэн сургалтад хамрагдан Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуульд багшлахаар болоод байна.
Монголын Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан сэргэлтийн нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох, Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт ажиллах боломжийг олгоход онцгойлон анхаарч буй бөгөөд тус хөтөлбөр нь энэ бодлогын нэг хэсэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа,
-Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт илгээх бодлогод онцгойлон анхаарч байгаа. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад орон нутаг, хотын алслагдсан дүүрэг, хороодын эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал.
Тиймээс Ерөнхий сайдын Ажлын албанаас “Teach for Mongolia” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж байна. Эхний ээлжийн 16 багш хөдөө орон нутагт багшлахаар зорьж байна. Хөтөлбөр эхлэх үед 100 гаруй багш бүртгүүлсэн. Эндээс бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл залуучууд орон нутагт ажиллах сонирхолтой байгаа нь харагдаж байна.
Энэ хичээлийн жилд орон нутагт 1000 гаруй багш дутагдалтай байна. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газар, МУБИС-тай хамтран хөрвөх чадвартай багш бэлтгэх загвар хөтөлбөр боловсруулсан. Ирэх жилээс илүү олон багш бэлтгэнэ” гэж ярилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөдөө, орон нутагт ажилллах эдгээр залуустай уулзаж, багш нарт хамгийн хэрэгцээтэй зөөврийн компьютер, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ. “Залуус та бүхэн мэргэжлээрээ ажиллаад зогсохгүй орон нутагтаа соёл түгээгч болон түүчээлнэ. Хөтөлбөрт оролцож байгаа залуусын зарим нь багшаас өөр мэргэжилтэй. Тэднийг МУБИС-тай хамтарч багшлах эрх олгох бакалаврын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамруулж байна. Цаашлаад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах боломжийг ч судалж байгаа” гэж хэлээ.
“Илгээлтийн багш” нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь нийслэлийн алслагдсан дүүрэг, хороод, хөдөө, орон нутагт нэн шаардлагатай байгаа багшлах боловсон хүчнийг бэлдэх замаар боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд боловсролын салбарт өөрчлөлтийн салхи авчрах салбар салбарын манлайлагч залуусыг багш мэргэжлээс үл хамаарч сонгон шалгаруулж хоёр жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуульд багшлах боломжоор хангах юм.
2022-2023 оны хичээлийн жилд Боловсрол, Шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газартай хамтран орон нутагт дутагдалтай байгаа багшийн орон тоонд тулгуурлан залуусыг багшийн ажлын байраар хангаж байна.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулийн сурагчдын боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нөгөө талаар боловсролын салбар дахь манлайлагч залуусыг бэлтгэх зорилготой юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
