Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар Хоршооны тухай хуулийг орон нутгийн мал аж ахуй, хоршоо эрхлэгчдэд сурталчлах зорилтын хүрээнд “Малчид, хоршоологчдын сургалт, зөвлөгөөн” өнөөдөр (2022.08.25) Ховд аймгийн Дарви суманд зохион байгуулагдлаа.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Конрад Аденуаэр сангийн дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Дарви сумын Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Л.Хурцбилэг, ХБНГУ-ын Конрад Аденуаэр сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, Бундестаг дахь Христийн ардчилсан намын зөвлөх Христиан Фонерк, Ховд аймгийн удирдлага болон 17 сумын 350 гаруй малчин, хоршоологчид оролцов.
Сургалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Л.Хурцбилэг Хоршооны тухай хуулийн онцлог, ач холбогдолын талаар мэдээлэл хийв. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршоо хөгжих эрх зүйн орчин сайжирч, татвар, аудитын зөрчил арилах, хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага, зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжих, хоршооллын нэгдсэн холбоо, хоршооллын салбарын мэдээлэл, судалгааг нэгтгэн хөтөлж, дүн шинжилгээ хийдэг болох ба эдгээр судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж, хөгжлийн бодлогыг дэс дараалалтай авдаг арга механизмд шилжинэ. Ингэхдээ төрийн гүйцэтгэх үүргүүдийн тодорхой хэсгийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нээгдэх аж.
Бундестаг дахь Христийн ардчилсан намын зөвлөх Христиан Фонерк “Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хууль эрх зүйн орчин” сэдвээр тавьсан илтгэлийнхээ үеэр хоршоонд иргэд, малчид, тариаланчдыг албадлагаар элсүүлж болохгүй. Зөвхөн хувь хүний өөрийнх нь гаргасан шийдвэрийг үндэслэх нь зүйн хэрэг гэдгийг онцолж байв.
Ховд аймагт мал аж ахуй, газар тариалан, санхүү зэрэг салбар салбарын 300 орчим хоршоо үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин хоршооны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш сүүлийн нэг жилийн хугацаанд 40 гаруй хоршоо шинээр үүд хаалгаа нээгээд байна.
“Баялаг Сутайн хөгжил” хоршооны дарга Г.Алтанцэцэг “Хоршооны тухай хуулийг шинэчилэн баталсан нь хоршоологч бидэнд зээл авахаас эхлүүлээд маш том боломжуудыг нээж өгсөн. Хөдөөгийн хөгжил, малчид бидний хөгжих үндэс бол энэ хоршоо юм. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар зохион байгуулж байгаа уг сургалт, зөвлөгөөн цаг үеэ мэдэрсэн, үр өгөөжтэй, чухал асуудлуудыг хөндсөн арга хэмжээ болж байна” хэмээлээ.
“Улсын Их Хурлын Тамгын газраас Хууль тогтоомжуудын тухай хуульд заасны дагуу батлагдаад удаагүй байгаа Хоршооны тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж байна. Хуулийн ач холбогдол, онцлог, зохицуулалтын талаар иргэд олон нийтэд сайн ойлголт өгч чадвал хуулийг хэрэглэж ахуй амьдралаа сайжруулах боломжтой гэж үздэг. Ялангуяа хоршооны тухай хуулийн хувьд иргэд өөрсдийн санаачилгын дагуу хэрэгжих боломжтой зохицуулалтууд нэлээд байдаг учраас бусад хуулиас ялгаатай. Энэ хууль батлагдсанаар хоршоологчид идэвхтэй ажиллаж байгаа дүр зураг улсын хэмжээнд ажиглагдаж байна” хэмээн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ ярилаа.
Сургалт, зөвлөгөөнд Төв аймгийн “Зуунмод” Үйлдвэрлэл технологийн паркийн гүйцэтгэх захирал Б.Артагбат урилгаар оролцож, Хоршооны тухай хуулийн агуулга, ач холбогдол, төрөөс хоршоологчдод үзүүлэх дэмжлэг, боломжуудын талаар болон сум, орон нутгийн эдийн засгийн хөгжилд хоршоологчдын оролцоо, хувь нэмрийн талаар танилцуулж, өөрсдийн сайн туршлагыг хуваалцлаа.
Арга хэмжээний үеэр бусад сумдуудаас ирсэн хоршоологчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Өнөөдөр Балжиннямтай өдөр
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчи
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил бүртгэгджээ
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Хайрын мадригал” номын орлогоосоо МЗЭ-д хандив өргөжээ
“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэр
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эмгэнэл
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эн
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүр
