Балжиннямтай өдөр

2022 оны 08-р сарын 30 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuulai jil
-Аргын тооллын 8 дугаар сарын 30. Мягмар (Ангараг) гараг (2022)
Билгийн тооллын шинийн 3, хөхөгчин туулай, тугчин-12 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:07-19:37.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх