Ковид-19: Сүүлийн 24 цагт 83 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2022 оны 08-р сарын 31 өдөр, 13 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
KORONO-640x427

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 83 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 30 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангай болон Төв аймагт тус бүр гурав, Дорноговьд найм, Өмнөговьд 38, Ховдод нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979,178 болов.

Мөн хугацаанд 408 хүн эдгэрсэн бол Улаанбаатарт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,128 болж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нийт 3,190 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

302206386_442278954594003_6895561179903634995_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх