ХХААХҮ-ийн дэд сайдаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо

2022 оны 08-р сарын 31 өдөр, 20 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
-2

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томилгооны асуудлыг хэлэлцэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг томиллоо. Дэд сайд Ж.Бат-Эрдэнийн ажилласан байдал, намтрын тухайд,

Төрсөн он: 1969

Төрсөн газар: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум

Ам бүл: Эхнэр хүүхдүүдийн хамт

Мэргэжил, суралцсан байдал:

– 1987 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр дунд сургууль

– 1993 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын Техникийн Улсын Их Сургуулийг “Системийн инженер”

– 2000 онд ХБНГУ-ын Дортмунд хотын Мэдээллийн технологийн институтийг Мэдээллийн технологийн зөвлөх, удирдлагын ухааны арга  зүйч, АНУ-д мэдээллийн аюулгүй байдлын шинжээчээр тус тус суралцаж төгссөн.

– Шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторант, хүндэт профессор, Мэдээлэл, холбооны технологийн зөвлөх инженер.

Гадаад хэл: Орос, Англи, Герман

Ажлын туршлага:

– 1993-1996 онд “Аргамаг системс” ХХК-д инженер, программист

– 1996-2003 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

– 2003-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд газрын дарга

– 2004-2011 онд “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар”- ын орлогч дарга
– 2011-2012 онд “Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар”-ын дарга

– 2012-2015 онд “Монголын харилцаа холбоо” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

– 2015 -2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

– 2018 оны 11 сараас 2020 оны 7 сар хүртэл Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх

– 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Зам, тээврийн хөгжлийн дэд сайд

Гавьяа шагнал:

– 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны хүндэт жуух бичиг

– 2002 онд “Онц холбоочин” хүндэт тэмдэг

– 2006 онд Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтангадас одон”

– 2017 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнуулж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх