Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь Улсын эмнэлгүүдээс анхлан ажилчдынхаа нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эмнэлгийн ажилчдын хүүхдүүдийг хамруулах боломжтой 100 хүүхдийн 4 бүлэгтэй 20 гаруй ажилтантай “БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГ”-ийнхээ хоёр дахь хичээлийн жилийнхээ нээлтийг хийж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус эмнэлэг нь 600 гаруй ажилтантай бөгөөд цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхэдтэй.

Нээлтийн үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгийн харьяа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгийн хүүхэд багачуудад 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд зориулж 3,000,000 төгрөгийн үнэ бүхий тоглоом, хэрэгслийг эмнэлгийн хамт олноос бэлэглэж байггааг гардуулж өглөө.
Эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгийг 2020 онд Ерөнхий захирал Б.Эрдэнэбулганы санаачилгаар эхлүүлж байсан бөгөөд ачаалал өндөртэй эмнэлгийн ажилчдын хувьд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт хүүхдүүдээ хамруулаад ажлаа тайван хийх нөхцөл боломжийг нь хангасан хамгийн том хөрөнгө оруулалт болж чадсан юм.
Бага насны хүүхдийн хөгжлийн асуудалд төр засгаас анхаарахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудаа түүчээлэн ажилдынхаа нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангаж цэцэрлэгт хамруулах замаар дэмжиж байгууллагын ажилчдад хүүхдээ таатай орчинд өсгөх, хүүхдэдээ санаа зовохгүй ажлаа сайн хийх зэрэг олон давуу талтай эрүүл мэндийн салбарт хийгдсэн сайн жишиг, сайн төсөл болж чадсан байна.


Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
