Ковид-19: Сүүлийн 24 цагт 95 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2022 оны 09-р сарын 01 өдөр, 14 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
koronooo

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 95 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 47 нь нийслэлд, 48 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979,385 боллоо.

Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Архангайд гурав, Дархан-Уулд нэг, Дорноговьд 12, Орхонд дөрөв, Өмнөговьд 22, Сүхбаатарт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Мөн хугацаанд 564 хүн эдгэрсэн бол 2,850 хүн хяналтад байна.

Түүнчлэн КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,129 болж нэмэгджээ.

09011

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх