Ковид-19: Сүүлийн 24 цагт 110 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2022 оны 09-р сарын 02 өдөр, 15 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
KORONO-640x427
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 110 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Эдгээр тохиолдлын
• 49 нь нийслэлд
• 61 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт батлагдаад буй 61 тохиолдлоос 42 нь Өмнөговь, зургаа нь Дорноговь аймагт бүртгэгдсэн бөгөөд Төв, Архангай, Дархан-Уул, Дорнод аймагт ч мөн КОВИД-19-ийн шинэ халдварууд батлагдлаа.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,644-т хүрэв. Одоогоор нийт тохиолдлын 538,869 буюу 55% нь нийслэлд бүртгэгдсэн юм.
48

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх