Ковид-19: Сүүлийн 24 цагт 43 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2022 оны 09-р сарын 07 өдөр, 12 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 43 тохиолдол батлагджээ.

Үүнээс 19 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980,520 боллоо.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангай, Баянхонгор, Увс, Ховд, Төв аймагт тус бүр нэг, Дархан-Уулд хоёр, Дорноговьд дөрөв, Өмнөговьд 13 тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 199 хүн эдгэрсэн бол одоогоор 2,026 хүн хяналтад байна.

43

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх