Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн үүрэгч чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс уналт таталтын эмийг хөнгөлөх хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллав.
Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-г батлах тухай ЭМДҮЗ-ийн тогтоолыг шинэчилж 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг хүүхдэд /0-19 нас хүртэлх/ Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгосугай” гэж тусгасан.
ЭМДҮЗ-ийн 2020 оны 13 дугаар тогтоолоор 11 ерөнхий нэршлийн 41 худалдааны нэршлийн эмийг 26 олон улсын нэршил бүхий 78 худалдааны нэршлийн эмийг тусгаж хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр эм нь насанд хүрэгдэд 70% хөнгөлөгддөг боллоо.
Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурлаар 19 ерөнхий нэршлийн 44 нэршлийн эмийн импортын лиценцийг дэмжсэн бөгөөд үүнээс 14 ерөнхий нэршил дээрх тогтоолд тусгагдаж батлагдсан тул ЭМДЕГ худалдааны нэршлийг шууд нэмэхээр ажиллаж байна.
Уналт таталтын эмийг импоролсон байдал
- 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монгол улсад уналт таталтын 51 нэрийн эм бүртгэлтэй байна.
- Дотооддоо 3 нэрийн уналт таталтын эсрэг эм үйлдвэрлэж, 48 нэрийн эмийг импортлож байна.
Импорт
- 14 улсын (эмийн хатуу зохицуулалттай 11 улс)
- 24 үйлдвэрлэгчээс нийлүүлсэн:
- – 13 олон улсын нэр бүхий,
- – Худалдааны нэршлээр 31 буюу 69% нь эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас бүртгэлтэй байна.
Худалдааны нэрээр бүртгэлтэй 50 эм :
- БНСУ, БНЭУ, Индонез, Япон, Монгол зэрэг Азийн 5 улсын 11 үйлдвэрлэгчийн 20 (44%) ;
- Польш, Румын, Словени, Унгар, Франц, Грек, ИБУИНВУ г.м. Европын орнуудын 20 (44%);
- ОХУ-ын 5 (12%) эм байна.
2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 30 нэрийн эмийг 11 улсаас импортолсон байна. Үүнд:
- эмийн хатуу зохицуулалттай 8 улс: Грек, Кипр, Румын, Словени, Франц, Швейцарь;
- бусад улс: Индонез, ОХУ, БНЭУ
Импортлогч 8 улсын 9 үйлдвэрлэгчээс:
- 12 олон улсын нэршлээр,
- 15 худалдааны нэртэй уналт таталтын эсрэг эмийг импортлосон байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
