Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

2022 оны 09-р сарын 09 өдөр, 07 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2022 оны 09-р сарын 08-ны 20 цагаас 09-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хархираа-Түргэн, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө бүх нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх