“Үндэсний тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд” семинарыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газар, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хамтран зохион байгуулж байна. Тус семинараар Европын Холбооны мэргэжилтнүүд олон улсын нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгч Монгол талуудтай 2 өдрийн турш санал солилцох юм.
Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз нар нээж үг хэллээ.
Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын шинэчлэл хийж, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилт туссан. Энэхүү шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн параметрийн өөрчлөлт хийх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгыг бид дэвшүүлж байгаа юм. Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө социалист улсуудын тэтгэврийн шинэчлэл хийсэн туршлагыг судлах нь бидэнд ихээхэн ач холбогдолтой юм” гээд сургалт уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Элчин сайд Аксель Никэйз, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, болон бүхий л холбогдох зөвлөх, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж амжилт хүслээ.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз “Европын Холбоо МУ-ын Засгийн Газартай хамтран ажиллахдаа тун таатай байдаг. ХНХЯ-тай 2015 оноос МСҮТ-ийг чадавхжуулах, бодлогоо сайжруулах техник туслалцааны төсөл, төсвийн дэмжлэгийн хүрээнд хөдөлмөрийн шинэчлэл, олон улсын хөдөлмөрийн стандартыг нийцүүлэх зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Бусад орны туршлагаас харахад шинэчлэлийг нэг дор гэнэт биш, харин тодорхой суурь судалгаан дээр аажмаар бага багаар нэвтрүүлэх нь чухал төдийгүй ард иргэдэд тэтгэвэрийн шинэчлэлийн талаар мэдээллийг сайн хүргэх, бүрэн ойлголт өгөх, итгэлцэл бий болгох нь чухал юм. Тэтгэврийн шинэчлэлийн тогтвортой тогтолцоонд хөдөлмөрийн шинэчлэл, хуримтлалын механизмыг сайжруулах, олон тохиолдолд улсын нэмэлт эх үүсвэр шаардлагатай гэдгийг мөн мартаж болохгүй” гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн зорилт тусгасан байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХНХЯ, Европын Холбооны Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох арга хэрэгслийн хүрээнд 3 ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү семинар бөгөөд Литва, Бельги, Польш, Словени улсын зөвлөхүүд өөрийн орны болон Европын Холбооны бусад гишүүн орны туршлагаас хуваалцаж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
