Монголын Радиологийн Нийгэмлэг 1995 оны 5 дугаар сарын 29-нд “Монголын Рентген Радиологичдийн Нийгэмлэг” нэрээр анх удаа албан ёсоор бүртгүүлж, N496 тоот гэрчилгээ авсан бөгөөд 1999 онд нэрээ шинэчлэн “Монголын Радиолоийн Нийгэмлэг” нэрээр бүртгүүлснээс хойш өнөөг хүртэл 27 жил Монгол улсын Эрүүл мэндийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас хойшхи 27 жилийн хугацаанд манай улсын Дүрс оношилгооны салбарын хөгжил, боловсон хүчний бэхжилт ба дүрс оношилгооны салбарын гадаад харилцааны хөгжилд дорвитой хувь нэмрийг оруулсан билээ. 
Ийнхүү Монголын Радиологийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын Дүрс оношилгооны эмч нарын XXVII дахь үндэсний чуулган 2 өдөр зохион байгуулагдах гэж байна. Чуулганд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор дэд профессор Ц.Эрдэмбилэг, Монголын Радиологийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, МУ-ын Хүний гавьяат эмч, профессор Д.Гончигсүрэн, Монголын Радиологийн Үндэсний Чуулган-2022 хурлын Ерөнхийлөгч, АУ-ны доктор, дэд профессор, УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, МУ-ын Ардын эмч, АУ-ны доктор, профессор Р.Асай, МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Бадамсэд, МУ-н Эрүүл мэндийн сайд асан, АУ-ны доктор,профессор С.Сонин, МУ-ын Хүний гавьяат эмч, клиникийн профессор Г.Одонтуяа нар болон дүрс оношилгооны эмч нар оролцлоо.

Энэ үеэр Монголын Радиологийн Нийгэмлэгийн “Алтан медаль”, “Хүндэт гишүүний өргөмжлөл”, “Эрүүл мэндийн яамны шагнал” гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Чуулганы хүндэтгэлийн лекцийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн салбарын бодлого, Эрх зүйн орчны шинэчлэл сэдвээр лекц уншлаа. Монголын дүрс оношилгооны эмч нарын XXVII дахь үндэсний чуулган 2022 оны 9 дүгээр сарын 15,16 өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Монголын дүрс оношилгооны эмч нар чуулж байна
2022 оны 09-р сарын 15 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
