Өнөөдөр улаан хулгана өдөр

2022 оны 09-р сарын 20 өдөр, 06 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana
-Аргын тооллын 9 дүгээр сарын 20. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын 25, улаан хулгана, өглөгт охин-6 од, суудал ус, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:35-18:55.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, ажилчин шүтүүлэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх