Өнөөдөр шар бар өдөр

2022 оны 09-р сарын 22 өдөр, 09 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar jil
Аргын тооллын 9 дүгээр сарын 22. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
Билгийн тооллын 27, шар бар, үнэг-8 од, суудал мод, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулт, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:38-18:51.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч бич, үхэр, луу, хонь, нохой, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном заалгах, худаг малтах, анд бололцох, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх