“Дэлхийн ур чадвар” 46 дахь удаагийн олон улсын тэмцээн энэ оны 10-12 дугаар сарын хооронд 15 оронд бүсчилсэн байдлаар зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид 61 мэргэжлээр өрсөлдөнө. Манай улсын хувьд:
-Токарь
-Гагнуур
-Өрөг угсралт
-Сантехник
-Тогооч
-Мужаан
-Цахилгаан угсралт гэсэн 7 төрлөөр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад зохион байгуулагдах тэмцээнд оролцоно.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр тэмцээнд оролцох баг, тамирчид болон дэмжигч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан амжилт хүслээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын баг тамирчдаас Швейцарийн Холбооны улсын Базел хотод болох мужааны тэмцээний оролцогч Завхан аймгийн Политехник коллежийн суралцагч Г.Хатанбаатар “Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцогчийн тангараг”-ийг эх хэлээрээ хэлэх оролцогчоор сонгогджээ. Тэрбээр багийн залуусын хамтаар тангарагаа өргөлөө.
Мөн Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажилладаг
- Бүгд Найрамдах Солонгос Улсын “КОЙКА” олон улсын байгууллага,
- Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл”
- “Оюу толгой” ХХК
- Мэргэжлийн холбоод
- “Мэргэжлийн боловсрол, сургалт-түншлэл” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлэв.
Монгол Улсын хувьд 2015 онд 9 мэргэжлээр, 2017 онд 6 мэргэжлээр, 2019 онд мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч, токарь зэрэг 8 мэргэжлээр оролцож, 2017, 2019 онд гагнуурын төрөлд Medallion for Exelence, Best of Nation шагнал хүртсэн.
“Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцсоноор олон улсын туршлага, ноу-хау, технологи үйлдвэрлэлийн инновац, мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн чиг хандлагатай танилцах, үе тэнгийн залуустай өрсөлдөн туршлага судлах, монгол залуусын ур чадварыг дэлхийд таниулахаас гадна мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүнд, үнэлэмжийг өсгөх зэрэг олон давуу тал бий.









32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
