Үндэсний ууган үйлдвэр “Говь”ХК нь Берлин дэх салбар дэлгүүрээ 2016 онд нээж, 2019 оноос олон улс дахь онлайн худалдаагаа эхлүүлэн сүүлийн гурван жилийн хугацаанд Европын Холбооны улсуудад болон дэлхийн хэрэглэгчдэд ноолууран бүтээгдэхүүнээ хүргэж буй ажээ. ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Говь”компанийн Берлин дэх салбар дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Говь”ХК нь 2023, 2024 онд Европын Холбооны 27 орон болон Их Британи зэрэг улсад нийт 60 салбарнээж, 2030 он гэхэд ажилчдынхаа тоог 8500-аар нэмэгдүүлж 10 мянгад хүргэх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд худалдаалан бизнесээ өргөжүүлэн, улсынхаа экспортын хэмжээг нэмэгдүүлж, монгол ноолуурыг дэлхийд таниулахаар ажиллаж байна гэж “Таван богд” группийн ерөнхий захирал Ц.Баатарсайхан Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн 100 мянган малчин өрхөөс ноолуур бэлтгэж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, манай улсын ноолуураас олдог хоёр их наядын орлогыг зургаа болгож нэмэгдүүлэх зорилготой гэж ярилаа.

Уул уурхай давамгайлсан эдийн засгийг солонгоруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж буй “Говь” компанийн хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлээд дэлхийд гарах том зорилгод нь амжилт хүслээ.
“Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй нь уул уурхайнх. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унавал Монгол Улсын эдийн засаг хямардаг. Тиймээс Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгосон. Эдийн засгаа төрөлжүүлэх боломж манайд бий. Нэг нь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн. Нөгөө нь соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал”гэж Ерөнхий сайд яриад 2023 оныг Монголд зочлох жилээр зарлаж, Ерөнхий сайд өөрөө Үндэсний хороог ахлах шийдвэр гаргасан. Бид энэ хоёр салбарыг босгож ирэх зайлшгүй шаардлагатай. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолж буй компаниудыг Засгийн газар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн Монголын брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргахын төлөө хамтдаа хичээх ёстой гэж хэллээ. Баялаг бүтээж, монгол ноолуурыг Европт дэлгэрүүлж байгаа “Говь” компанийн нийт хамт олонд Засгийн газрын тэргүүн талархал илэрхийлэв.




32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
