“Хөгжлийн харандаа экспо”, “Карьер экспо” амралтын өдрүүдэд болно

2022 оны 10-р сарын 14 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6348aec18c81e851e4148b9f

Нийслэл хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд “Хөгжлийн харандаа экспо” ес дэх жилдээ, “Карьер экспо” дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дээрх экспо нь хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны мэдээллээр хангах, холбон зуучлах, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой.

Экспо аравдугаар сарын 15, 16-нд буюу энэ амралтын өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Энэ удаагийн экспо хүүхдийн хөгжлийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаараа онцлогтой юм.

Экспогоор хүүхдийн хөгжил, оролцооны 50 гаруй байгууллага, нээлттэй ажлын байраа танилцуулах 35 аж ахуй нэгж, залуучуудад зориулсан үйл ажиллагааг танилцуулах 10 гаруй байгууллага оролцохоос гадна хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан лекц гэх мэт үйл ажиллагаа болно. Хүүхэд багачууд, залуучууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Цахим холбоос:https://www.facebook.com/events/1193665168158479/?active_tab=discussion

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх