Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өнөөдөр 08 цаг 30 минутаас нэгэн зэрэг эхэлнэ. Шалгалтад оролцогчоос бүрэн хамааралтайгаар цахим хэлбэрээр 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулна.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг гардан зохион байгуулах аймаг, нийслэлийн Тамгын газраас зарим ажлын хэсгийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Ажлын албаны дарга Г.Билгүүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Б.Батбямба болон бусад албан хаагчид цахимаар болон биечлэн танилцлаа.
Энэ удаагийн шалгалтад нийт 5885 иргэн бүртгүүлсэн, Улаанбаатарт 2788 иргэн шалгалт өгнө. Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэн, тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Мөн шалгалтыг улирал болгон зохион байгуулдаг болсон.
Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төв комисс, аймаг, нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн, цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд Та ч мөн адил хөндлөнгийн хяналт хэрэгжүүлж өөрийн хувь нэмрээ оруулж болно. Шалгалтын явцтай танилцах бол хуваарьт цагт энд дарна уу гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэв.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
