Монголбанк, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Уг чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эдийн засгийн чухал үзүүлэлт болох экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, гарц, санхүүжилтийг нэмэгдүүлэх, тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдэхэд чиглүүлэх зорилготой.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилт, бодит ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу 2020-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч зургаан том хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилготой. Тэр дундаа боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, төрийн бүтээмж, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь бүхэлдээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд нөлөөтэй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд ДНБ багадаа гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4599 ам.доллар байгааг 12 мянган ам.долларт хүргэх боломж бүрдэнэ. Монгол Улс экспортлогч үндэстэн болох бүрэн боломжтой. Цар тахлын сөрөг үр дагавар манай улсад эрүүл мэндээс гадна эдийн засагт хүндээр нөлөөлсөн. Гэхдээ вакцинжуулалтыг амжилттай хийж чадсанаар өнөөдөр Монгол Улс хилээ нээж, эдийн засагт чухал амжилт боловч дараагийн сорилттойгоо нүүр тулаад байгаа нь Орос-Украины асуудал. Энэ нь тодорхойгүй нөхцөл байдлыг дэлхийн төдийгүй манай эдийн засагт дахин үүсгээд байна. Гэхдээ эдийн засаг -5.3 хувьд хүртлээ унаад байсан хүнд үеийг бодвол нөхцөл байдал сайжирч энэ оны эцэст гурван хувьд хүргэх боломжтой. Экспортын гарц, төрөлжилтийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад төр, хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал гэдгийг тэрбээр тодотгосон юм. Шинээр байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яамаар дамжуулж Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа гээд нэн түрүүнд төсвийн сахилга бат, төлбөрийн тэнцэлд анхаарал хандуулж байгаа. Цаашдаа макро эдийн засгийг тогтворжуулах, экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг сайжруулах, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, хөгжлийг хязгаарлагч салбаруудыг либералчлах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлнэ гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын өмнө тулгамдаж буй чухал сорилтуудын нэг бол экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх явдал болоод байна. Өнөөдөр нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлж, сүүлийн 20 гаруй жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурсан. Эрдэс түүхий эдийн орлогоос хамааралтай байдал нэмэгдэж байгаа нь гадаад орчинд шинээр үүссэн эмзэг нөхцөл байдал, дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөөг улам бүр өсгөж байгааг онцоллоо.
Ялангуяа, “Ковид-19” цар тахал, геополитикийн хурцадмал байдлын хүчтэй нөлөө нь манай эдийн засгийн гадаад орчин талд эмзэг, тодорхойгүй байдлыг бий болгож буй. Монголбанкны судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, жилийн инфляцын 70 орчим хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлж байгаа нь үүний нэг илэрхийлэл юм. Тиймээс экспортыг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэгдсэн бодлогоор зохицуулах, үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх цаг үеийн шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Төр, хувийн хэвшил хамтраад экспортын төрөлжилтийг нэмж, дотоод эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, тогтворжуулах бодлогын үр нөлөөг сайжруулж, хүртээмжтэй өсөлтийг хангах зорилтыг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
