“Инженер, технологийн дээд боловсрол” MJEED төслийн хүрээнд ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд 4.1 сая ам.долларын үнэ бүхий 73 нэр төрлийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч ашиглалтад орууллаа. Үүний үр дүнд сургалт, судалгааны
-CNC машины лаборатори
-Механик боловсруулалтын лаборатори
-Шинэ материал, дэвшилтэт технологийн лаборатори
-Биомеханикийн лаборатори
-Дэвшилтэт мехатроник, робот системийн урлан гэсэн 5 лаборатори шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Тус сургуульд хүлээлгэн өгч буй эдгээр багаж тоног төхөөрөмж нь үйлдвэрлэл, технологиор тэргүүлэгч улс орнуудад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Эдгээрийн 70 гаруй хувь нь тухайн сургуульд, цаашилбал манай улсад анх удаа орж ирж буй шинэ төрлийн багаж, тоног төхөөрөмж байна. Эдгээр шинэ лабораториос гадна, материалын эсэргүүцэл, техникийн хэмжил зүй, металл судлалын лабораториудын багаж тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдлээ.
Эдгээр шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр өндөр өртгөөр гадны улс оронд хийгддэг, Монголд хийх боломжгүй байсан туршилт, судалгааг ШУТИС дээр хийх боломжтой болж байна. Ингэснээр судалгаа шинжилгээ хийх шат дамжлага, цаг хугацаа зардал хэмнэгдэх юм. Оюутолгой компани л гэхэд Австрали улс руу захиалж авдаг байсан тоног төхөөрөмжүүдээ энэ лабораторид захиалж эхлээд байна.
Мөн их сургуулийн судлаачдын хийж буй эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжиж гарааны компани, инновацын бүтээгдэхүүн бий болох, олон улсын сэтгүүлд хэвлэгдэх эрдэм шинжилгээний өгүүллийн чанар сайжирна. Мөн эдгээр шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтнүүдийг тус төслийн зэргийн болон зэргийн бус сургалтын хүрээнд Япон улсад суралцуулан бэлтгэж байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
