2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн Туркийн агаарын хөлөгт зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэг эхэлснээс хоёр цагийн дараа цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй болжээ.
Энэ үеэр тус онгоцонд зорчиж явсан “Амгалан” амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Долгоржав, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн чих, хамар хоолой, сонсгол судлалын ахлах эмч Ч.Саруул, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач зөвлөх эмч М.Цолмон нар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийснээр жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтворжиж, нислэг хэвийн үргэлжилсэн байна. Түүнчлэн нислэгийн үеэр жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг зургаан цагийн турш тасралтгүй хянаж, эрүүл мэндэд нь анхаарсан дээрх эмч нарт онгоцны багийн нисэх бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсчээ.
Одоогоор уг жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
