Өнөөдөр хар нохой өдөр

2022 оны 11-р сарын 05 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi
-Аргын тооллын 11 дүгээр сарын 5. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 12, хар нохой, могойг хүлэгч-25 од, суудал төмөр, мэнгэ 9 улаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:42-17:28.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, морь, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Аливаа санасанүйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх