Өнөөдөр хөх хулгана өдөр

2022 оны 11-р сарын 07 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana
-Аргын тооллын 11 дүгээр сарын 7. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 14, хөх хулгана, шийдэм-0 од, суудал ус, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Өвлийн уур орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:45-17:25.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч морь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, үр тарихад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх