Дэлхийн чанарын өдөр 11 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд тохиож, байгууллагын үйл ажиллагаанд ажилтан бүрийг оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, дэмжих чиглэлд тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл энэ хүрээнд “Өргөө Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 18 дахь удаагийн Чанарын өдөрлөгийг “Мэс заслын аюулгүй байдлыг хангах“ сэдвийн дор зохион байгууллаа.
Өдөрлөгт Эрүүл Мэндийн Яамны Бодлого төлөвлөлтийн газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч С.Жаргалсайхан, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Дэмбэрэлдаваа, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Батболд болон эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Эх барихын мэс заслын тусламж, үйлчилгээний халдвараас сэргийлэх дэглэм, аюулгүй байдлыг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд мөрдөх халдварын сэргийлэлт, хяналтын зааврыг мөрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд аюулгүй мэс заслын дадал төлөвшүүлэх зорилгоор тус өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд:
- Үйлчлүүлэгчийг танин, тодруулах – Мэс заслын өмнөх аюулгүй байдал хангах
- Үр дүнтэй харилцааг бий болгох – Үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэнтэй харилцах харилцаа, мэдээлэл солилцоо
- Мэс заслын өмнөх, мэс заслын үеийн, мэс заслын дараах аюулгүй байдлыг хангах
- Мэдээгүйжүүлгийн аюулгүй байдал
- Мэс заслын үеийн халдварын аюулгүй байдлыг хангах
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, аппарат, багаж тоног төхөөрөмжийн аюулгүй үйл ажиллагаа, бэлэн байдал зэргийг шалгаруулахад нэгдүгээр байранд Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч С.Гантуяа тасгийн эрхлэгчтэй Нэгдсэн хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, хоёрдугаар байранд Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Б.Оюунчулуун тасгийн эрхлэгчтэй Амбулаторийн тасаг, гуравдугаар байранд Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Ч.Мядаг тасгийн эрхлэгчтэй Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасаг шалгарч, хамт олноо тэргүүллээ.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
