Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс орон, ард иргэдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах үйлсэд хичээл зүтгэл, гарамгай амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
- Эрчим хүчний салбарт тасралтгүй 60 гаруй жил ажиллахдаа Говь-Алтай аймгийн Алтай-Бигэр, Хөвсгөл аймгийн Мөрөн-Алаг-Эрдэнэ-Хатгал, Сүхбаатар аймгийн Халзан-Онгон-Дарьганга, Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Ногооннуур, Дундговь аймгийн Мандалговь, Улаанбаатар хотын Гачууртын зэрэг 30 гаруй дэд станц, трансформаторын өртөө байгуулахад идэвх санаачлагатай оролцож, Тосонцэнгэл, Богдын гол, Завханы Галуутай гол, Тайширын усан цахилгаан станц, III, IV Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц зэрэг 60 гаруй объектын зураг төслийг боловсруулахад зөвлөхөөр ажиллаж, алслагдсан аймгуудыг дизель цахилгаан үүсгүүрийн эрчим хүчээр хангах ажлыг гардан хэрэгжүүлсэн. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж, богино залгааны гүйдлийн тооцооны загвар төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, идлэг шонхор болон нүүдлийн шувуудыг хамгаалах 6, 10 Кв-ын агаарын шугамуудын хэрэгсэл зохион бүтээж суурьшуулсан, олон арван эрчим хүчний шугам сүлжээ, цахилгаан станц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулан барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөд оролцож, эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Эрчим төсөл” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дашзэвэгийн Нанжаа;
- Ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхэлж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлж, Тайшир, Дөргөний усан цахилгаан станц байгуулах, баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, малчид, алслагдсан газарт ажиллаж амьдарч байгаа иргэдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, төв суурин газруудыг автозамаар холбох ажлыг амжилттай удирдан эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед үндэсний автозамын сүлжээг өргөжүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн, 21 аймгийг холбосон холбоо мэдээллийн хурдны сүлжээ бий болгож, орон нутагт телевиз, ФМ радиогийн олон суваг, үүрэн холбооны сүлжээ барьж байгуулах ажлыг зохион байгуулсан, Нийслэлийн цэвэр усны найдвартай эх үүсвэр бий болгох, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай зэрэг аймагт төвлөрсөн усан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бямбын Жигжид нарт хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор тус тус шагналаа.
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн физикийн зөвлөх багш Балжиннямын Доржсүрэн;
- Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх Санжжавын Ишцэдэн;
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн зөвлөх, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Балдангийн Пүрэвтогтох;
- Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, профессор Хаянхярваагийн Сэлэнгэ;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Суман гүн трейд” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Нүрдэвийн Дашхүү;
- Уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Рэнцэнгийн Сундуй;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
- “Уран тогоо” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, зөвлөх инженер Дагвадоржийн Банзрагч;
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- “Ананд-Хужирт” рашаан сувиллын их эмч Магваны Батжаргал;
ГАВЬЯАТ АГРАНОМИЧ ЦОЛООР:
- Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ядамсүрэнгийн Мягмарсүрэн;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Нүхт тур” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дэд захирал Нацагийн Одсүрэн;
- “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга Иваны Жаргалсайхан;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Өдрийн сонины ахмад сэтгүүлч, зохиолч Банзрагчийн Цогзаяабаатар;
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- Улсын Иргэний хамгаалалтын газрын дарга асан, Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хошууч генерал Галсансанзайн Махбариад;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын ахмад настан, механикжуулагч Баатарын Бат-Эрдэнэ;
- “Эрдмин” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Зэс утасны үйлдвэрийн дарга Сорогжоогийн Төвсанаа;
- “UBS” телевизийн программын албаны дарга Мөнхтөрийн Энхтуяа;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Цахилгаан тээвэр” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахмад ажилтан Намхайн Энхтуяа;
- Гэрлэх ёслолын ордны зохион байгуулагч, сургалтын багш Магсарын Пүрэвсүрэн;
- “Хустайн цогцолборт газар” төвийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Цэндээсүрэнгийн Санжмятав;
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Сэрээтэрийн Урантөгс;
- “Монцемент билдинг материалс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Цэрэнпилийн Халиун;
- “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Пүрэвсүрэнгийн Содномгэлэг;
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Анжаагийн Буянжаргал;
- “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсгийн дарга Халзангийн Болд;
- “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн хяналтын инженер Намсрайн Ариунаа;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн дамжуулах сүлжээний ашиглалт засвар, үйлчилгээний албаны ахлах инженер Аахүүгийн Бүрэнболд;
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн бага ангийн багш Намсрайн Алтанхундага;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш Сүхбаатарын Хаш-Эрдэнэ нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шагнал хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хөдөлмөрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.












Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
