Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
26-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 11-р сарын 25-ны 20 цагаас 11-р сарын 26-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, Алтайн уулархаг нутгаар -11…-16 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -19…-24 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
