Өнөөдөр улаагчин гахай өдөр

2022 оны 11-р сарын 30 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil
-Аргын тооллын 11 дүгээр сарын 30. Лхагва (Буд) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 7, улаагчин гахай, чөдөр-23 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:18-17:02.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
Аливаа санасанүйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, анд нөхөр бололцоход муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх