Улаанбаатарт өдөртөө 16 градус хүйтэн

2022 оны 12-р сарын 06 өдөр, 07 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2022 оны 12-р сарын 05-ны 20 цагаас 12-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -39…-44 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32…-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнодын тал нутгаар -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх