Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430, 2021 оны А/858, 2022 оны А/1403 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.
| № | БАГЦ | БАЙРШИЛ |
| 1 | БГД-01 | Баянгол дүүргийн 2-р хорооны 1, 2, 3-р байр |
| БГД-02 | Баянгол дүүргийн 2-р хорооны 5, 6, 7-р байр | |
| 2 | БГД-09 | Баянгол дүүргийн 20-р хорооны БХН-30, БХ-2-27-р байр |
| БГД-10 | Баянгол дүүргийн 20-р хорооны БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37-р байр | |
| 3 | БГД-13 | Баянгол дүүргийн 2-р хорооны 28, 29, 30-р байр |
| 4 | БЗД-05 | Баянзүрх дүүргийн 8-р хорооны 48в-р байр |
| 5 | БЗД-06 | Баянзүрх дүүргийн 10-р хорооны ХАА 27-р байр |
| 6 | БЗД-07 | Баянзүрх дүүргийн 11-р хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын 18-р байр |
| 7 | БЗД-10 | Баянзүрх дүүргийн 23-р хорооны Офицеруудын 1, 2, 3-р байр, |
| БЗД-11 | Баянзүрх дүүргийн 23-р хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р байр | |
| 8 | БЗД-15 | Баянзүрх дүүргийн 19-р хорооны 5-р байр |
| 9 | БЗД-16 | Баянзүрх дүүргийн 19-р хорооны ХААИС-ийн 1, 2, 3-р байр, |
| 10 | ХУД-08 | Хан-Уул дүүргийн 12-р хорооны Биокомбинатын 39-р байр |
| 11 | ХУД-09 | Хан-Уул дүүргийн 3-р хорооны Арьс ширний 31-р байр |
| 12 | ХУД-13 | Хан-Уул дүүргийн 3-р хорооны Талхны 20-р байр |
| 13 | ХУД-10 | Хан-Уул дүүргийн 11-р хорооны УА-ын багш ажилчдын 36а, 36б-р байр |
| 14 | ХУД-16 | Хан-Уул дүүргийн 20-р хорооны Дэвшил 36-р байр |
| 15 | СХД-03 | Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны 1-48, 2-48, 4-48-р байр |
| СХД-11 | Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны 3-20-р байр | |
| 16 | СХД-04 | Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны Нефтийн 1, 2, 3-р байр |
| 17 | СХД-05 | Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны 33-р байр |
| СХД-09 | Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны 1-12, 2-12-р байр | |
| 18 | СХД-07 | Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны 2а-р байр |
| СХД-08 | Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны Махны 16-р байр | |
| 19 | СХД-06 | Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны ХЦ 20-р байр |
| СХД-10 | Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны 76-1,76-2-р байр | |
| 20 | СХД-12 | Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны 48-р байр |
| 21 | СХД-13 | Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны Хилчин 1-36, 2-36-р байр |
| 22 | СБД-01 | Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10-р байр |
| 23 | СБД-11 | Сүхбаатар дүүргийн 13-р хорооны Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн ажилчдын байр |
| СБД-12 | Сүхбаатар дүүргийн 13-р хорооны Улсын их дэлгүүрийн ажилчдын байр, Номын худалдааны ажилчдын байр | |
| 24 | ЧД-02 | Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 44-р байр |
| 25 | ЧД-04 | Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 6-р байр |
Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банк УБ, ХБХГазар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.
Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2 давхрын 209 тоотод хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
- 2020, 2021 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
- Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
- Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
- Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
- Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
- Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
- Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
- Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам 1200, Арцатын ам /17100/, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор, 2 давхар 209 тоот хаягаар эсвэл ажлын цагаар 11-315319 утсаар, мөн www.uda.ub.gov.mn вэб сайтаар авна уу.

УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 зөрчил бүртгэгджээ
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа
Өнөөдөр цагаагчин гахай өдөр
Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -20 градус хүйтэн
АТГ: Тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол зонхилжээ
Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргажээ
ЦЕГ: Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр шарагчин тахиа өдөр
Улаанбаатарт өдөртөө -17 градус хүйтэн
Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
О.Билгүүн: Хуульчид бид хүний амьдрал, хувь тавиланг шийддэг чухал мэргэжлийн эзэд
“Аялал жуулчлалын салбарын 7 хоног”-ийн нээлт боллоо
Гадаад улс руу аялах нэрийдлээр иргэдийг залилж буй хэрэг нэмэгдэж байна
Улсын хэмжээнд 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна
Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ
ЭХЭМҮТ-д долоо хоногт 145 нярай шинээр мэндэлжээ
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
Мөсний зузаан харилцан адилгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
МАН-ын дарга Н.Учрал Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит ша
