ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа ярихдаа “Манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Зарим орон нутаг улбар шар түвшинд орсон хэдий ч томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн 47 дугаар долоо хоногт Монгол Улсын хэмжээнд 7,213 хүүхэд томуу, томуу төст өвчний амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантайгаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 1,510 буюу 18 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Үүний дотор амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 89 хувь нь 15 хүртэлх насныхан. Түүнчлэн амьсгалын замын цочмог хүнд халдвартай 0-4 насны хүүхэд 15 хүртэлх насны хүүхдүүд дундаас 75 хувийг нь эзэлж байна.
46 дугаар долоо хоногоос эхлэн Монголд томуугийн үүсгэгч бүртгэгдэж эхэлсэн ба В хүрээний вирус бүртгэгдсэн. 47 дугаар долоо хоногоос томуугийн А хүрээний H1N1 вирус орчилд орж, өвчлөл үүсгэж эхэлсэн. Энэ жил улирлын томуу өвөрмөц явцтай байх нь тандалт судалгаагаар харагдаж байгаа. Дээрх хоёр өөр төрлийн вирус хүн амын дунд эргэлтэд ороод өвчлөл үүсгэж эхэлсэн бөгөөд нэмээд коронавирусийн халдвар байна.
Монгол Улсын хэмжээнд энэ долоо хоногт 933 коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд омикроны гурав дахь оргил үе явагдаад буурч байна. Хувилбарын тандалт шинжилгээгээр нийт сорьцын 69 хувьд омикроны BQ1.2 хувилбар бүртгэгдсэн. Өвчлөлийн хувьд халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилж, эдгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан иргэдийн тоо 2,315 болов.” хэмээлээ.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
