Өнөөдөр шар нохой өдөр

2022 оны 12-р сарын 11 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi
-Аргын тооллын 12 дугаар сарын 11. Ням (Адьяа) гараг (2022)
-Билгийн тооллын 18, шар нохой, өглөгт охин-6 од, суудал мод, мэнгэ 9 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-16:59.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
Аливаа санасанүйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, замд явахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх