Өнөөдөр хөх луу өдөр

2022 оны 12-р сарын 17 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu jil
-Аргын тооллын 12 дугаар сарын 17. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын 24, хөх луу, тугчин-12 од, суудал ус, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:00.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлдүүд, хойморт орших болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, бэрийн үйл, равнай үйлдэхэд муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх