Өнөөдөр шар бич өдөр

2022 оны 12-р сарын 21 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich jil
-Аргын тооллын 12 дугаар сарын 21. Лхагва (Буд) гараг (2022)
-Билгийн тооллын 28, шар бич, гар од-16 од, суудал гал, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:01.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, луу, бич, гахайжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйл, бэрийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх