Цасанд суусан 24 автомашиныг татаж гаргажээ

2022 оны 12-р сарын 27 өдөр, 13 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
322202836_1222649228687477_6985314735740440962_n
Нийслэлийн Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны замд 24 автомашин цасанд суусан гэх дуудлагаар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 32 иргэний аюулгүй байдлыг ханган, цасанд суусан 24 автомашиныг татаж гаргалаа.
Иймд:
-Хол, ойрын замд гарахдаа автомашины бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
-Цаг уурын болон холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настай иргэдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх