Өнөөдөр улс орон даяар зохион байгуулагдаж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгооны явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд 801,765 иргэн хамрагдаад байна. Хамрагдсан иргэдийн 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 48.9 хувь нь Улаанбаатар хотод, 51.1 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 68.7 хувь нь 0-17 насны хүүхэд, 31.3 хувь нь 18-аас дээш насныхан байна. Өмнө нь эрт илрүүлэгт Улаанбаатарын иргэд харьцангуй өндөр хамрагдаж байсан бол одоо орон нутгийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж эхэлснийг дээрх тооноос харж болно.
Улаанбаатар хотод хийгдсэн үзлэгийг дүүргүүдээр харуулбал Баянзүрх дүүрэг 100,302 буюу 12.8 хувь, Баянгол дүүрэг 94,939 буюу нийт үзлэгийн 12.1 хувь, Сонгинохайрхан дүүрэг 44,971 буюу 5.8 хувь, Хан-Уул дүүрэг 44,880 буюу 5.7 хувь, Сүхбаатар дүүрэг 43,176 буюу 5.5 хувь, Чингэлтэй дүүрэг 32,756 буюу 4.2 хувь, Налайх дүүрэг 13,096 буюу 1.7 хувь, Багануур дүүрэг 7,189 буюу 0.9 хувь, Багахангай дүүрэг 759 буюу нийт үзлэгийн хувийг 0.1 хувийг эзэлж байна.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалт Улсын хэмжээнд хүн амын 25 орчим хувь нь хамрагдаад байна. Насны ангиллаар харуулбал 0-5 насны хүүхдийн 32.7 хувь, 6-17 насны хүүхдийн 51.0 хувь, 18-30 насны залуучуудын 9.9 хувь, 31-45 насны хүн амын 9.8 хувь, 46-60 насны 13.8 хувь, 61-ээс дээш насны хүн амын 17.6 хувь хамрагдсан байна.
Хамрагдсан иргэдээс өвчлөлийн 459,688 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 57.3 хувь нь эмэгтэй, 42.7 хувь нь эрэгтэйчүүд байна. Өвчлөлийн 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 8.7 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 7.1 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 6.5 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 89.1 хувийг эзэлж байна.
0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 214,096 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 154,271 буюу 72.1 хувь, шүдний гажиг 6,223 буюу 2.9 хувь, нүдний хараа алдах 2,757 буюу 1.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 127 354 тохиолдол буюу 82.6 хувийг 6-17 насны хүүхэд эзэлж байна.” хэмээлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
