Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 27 тохиолдол батлагджээ.
Үүнээс 8 нь Улаанбаатарт, 19 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,743 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Баянхонгорт 16, Говь-Алтайд 3 тохиолдол илэрсэн байна.