Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн тамгаа гардан авлаа

2023 оны 01-р сарын 05 өдөр, 22 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
323877365_882600332885434_4548017372933580964_n
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томиллоо.
Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тамгыг нь гардуулан өглөө. Тамга гардуулж, ажил хүлээлцэх арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны удирдлагууд, харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яам болон харьяа байгууллагын удирдлагуудтай танилцаж, цаашид баримталж ажиллах бодлого, үйл ажиллагааны хүрээнд чиглэл өглөө.
323443612_875472587071255_2675681641333175153_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх